ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Монгол улсын хэмжээнд явагдаж буй “"COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилт хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Дадлага сургуулилтыг УОК, НОК, Дүүргийн Онцгой комис болон бусад холбогдох байгууллагуудын гамшгийн үеийн мэдээлэл солилцох, түүнтэй тэмцэх хүч, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор хийж байна.

Тус сургуулилтад дүүргийн Онцгой комисын гишүүд, гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн алба, Мэргэжлийн хяналтын алба, хэв журам сахиулах алба, зам тээврийн хөдөлгөөн зохицуулах алба, санхүү, хүнс хангалтын алба, хэвлэл мэдээллийн албууд хамтран олон улсын ослын үеийн удирдлагын системээр ажил үүргийн хуваарилалт хийж ажиллаж байна. Дадлага сургуулилт 2020 оны 5-р сарын 6-8 өдрүүдэд явагдана.