БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАХИМ ФОРУМ 2020 АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

Мэдээг хуваалцах


Баянгол дүүрэг иргэд, олон нийтрүү чиглэсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, зам харилцаагаа шинэчлэх, сургууль, цэцэрлэг өргөтгөх, гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Баянгол дүүрэг энэ удаад иргэддээ Баянгол #цахим_форумаар 3 төсөл хөтөлбөрийг танилцууллаа.
1. "Баянгол хөгжил хотхон түрээсийн орон сууцны төсөл хөтөлбөр"
2. "Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөр"
3. "Угсармал орон сууцны барилгын техникийн шинэчлэлийн ажил"
зэрэг төсөл хөтөлбөрүүдээ дүүргийнхээ иргэдэд танилцууллаа.
Баянгол дүүргийнхээ иргэдийг аз жаргалтай, амар тайван, дулаахан орчинд ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бидний санаачлсан эдгээр төслүүдийг та бүхэн дэмжин хамтдаа бүтээн босгоно гэдэгт итгэлтэй байна.