ИРГЭДИЙГ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Нийслэлийн хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 13-ны өдрийн дотор нийт найман  өрхийн 25 иргэн угаарын хийнд хордсон дуудлага Яаралтай түргэн тусламжийн төв /103/-д иржээ. Улмаар Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г. Нарангэрэлээр ахлуулсан Онцгой байдлын комисс энэ сарын 14-нд шуурхай хуралдлаа.

Хуралдаанаар Баянгол дүүргийн үндсэн болон харьяа хэлтэс, алба, хорооны албан хаагчдыг  72 цагийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр хорооллын иргэдэд  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг хүргүүлэх,  угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдал, тэжээлийн цэнэг зэргийг шалгаж,  хяналт тавих  үүрэг даалгаврыг тус тус өгсөн юм.

Энэ хүрээнд  Баянгол дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд хүргүүлж,   угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдал, тэжээлийн цэнэг зэргийг шалгаж,  хяналт тавин ажиллаж байна.