“Олон улсын дохионы хэлний өдөр” тохиож байна

Мэдээг хуваалцах

Өнөөдөр "Олон улсын дохионы хэлний өдөр" тохиож байна. “Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо”-оос энэ жил  “СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан юм.

Тиймээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ЗДТГ-аас хүрээнд дүүргийнхээ сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд боулингийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус боулингийн тэмцээнд хороодын дөрвөн бүс, “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Судалбар” баг зэрэг нийт зургаан багийн 40 гаруй тамирчин оролцож, шилдгээ шалгаруулав.

Баянгол дүүргийн ЗДТГ-аас  ХБИ-ийнхээ нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах үүднээс төрөл бүрийн спортын тэмцээн уралдаан, урлагийн наадмыг тогтмол зохион байгуулдаг. Жил бүрийн ХБИ-ийн эрхийн өдрийг тохиолдуулан ХБИ-ийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.  Монгол Улсын Засгийн газрын үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийн хүрээнд цаашид Баянгол дүүргийн ЗДТГ-ын зүгээс  ХБИ-ийнхээ дунд урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна.