АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах
Баянгол дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд ахмадын баярыг тохиолдуулан дүүргийнхээ ахмад, буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Түүнчлэн Баянгол дүүргийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан, хийсэн, бүтээснээрээ олныхоо хүндэтгэлийг хүлээсэн ахмадуудыг Баянгол Дүүргийн хүндэт иргэн цол тэмдгээр шагналаа.
 
НҮБ-аас анх 1990 онд “Ахмадын баяр”-ыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон улсад жил бүрийн аравдугаар сарын нэгний өдөр ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулдаг болсон түүхтэй. Харин Монгол Улс 1992 оны аравдугаар сарын 01-ээс эхлэн “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.