Баянгол дүүргийн шилдэг багш нарыг шагналаа

Мэдээг хуваалцах
Дэлхийн багш нарын 26 дахь , Монголын багш нарын 54 дэх удаагийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран есдүгээр сарын 29-нд “Үйлдвэрчний эвлэлийн ордонд” дүүргийнхээ багш, сурган хүмүүжүүлэгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээний үеэр дүүргийн боловсролын байгууллагын хүрээнд хийсэн бүтээсэн ажил, ололт амжилтаа дүгнэсэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, БГД-ийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс оролцож, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг багш нарыг төрийн одон медаль бусад шагналаар шагнаж, урамшууллаа.