Шилдэг багш нарыг шагнаж урамшууллаа

Мэдээг хуваалцах

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн ЗДТГ-аас боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэг багш нарт шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр /2020.10.05/ зохион байгууллаа. Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд нийт дүүргийн ЕБС-ийн 40 гаруй багшид “Боловсролын тэргүүний ажилтан”, “Жуух бичиг” зэрэг найман төрлийн шагнал гардууллаа.