Баянгол дүүргийн Онцгой комисс хуралдлаа

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Онцгой комисс цахимаар хуралдлаа. Хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Баянгол дүүргийн Онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм. Энэ хүрээнд Covid-19 цар тахлын голомт, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авахад бэлэн байдлыг хангах, халдварт өртөж болзошгүй эрсдэл бүхий албан хаагчдыг ажлаас чөлөөлөх нийт ажилчдын дархлааг дэмжихэд анхаарч, цахимаар болон богиносгосон цагаар байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах юм.  Түүнчлэн гудамж талбайд эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, олон нийтийн газруудаар зайлшгүй шаардлагаар зорчиж байгаа иргэдэд амны хаалт хэрэглэх, гар ариутгах, хэт олноор бөөгнөрөхгүй аюулүй зай хэмжээг мөрдүүлэх талаар Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд Онцгой комиссыын орлогч дарга, хурандаа Б.Сүхбаатар үүрэг чиглэл өглөө.

Дүүргийн Эрүүл мэндийн төв иргэдэд шуурхай мэдээлэл өгч, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бэлэн байдалд зориулсан бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд оношилгооны 11 төв, Баянгол дүүргийн хэмжээнд “Эмүжин” төв дээр оношилгооны цэг байгуулж, тандалтын хоёр баг ажиллахаар бэлэн болсон байна.

Иймд, иргэд та бүхэн цаг үеийн нөхцөл байдлыг хүндэтгэж, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, гэрээсээ гарахгүй байхыг Баянгол дүүргийн Онцгой комиссоос уриалж байна.