Баянгол дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар дараах 2 чиглэлд үүрэг өглөө

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газрын дарга нар цар тахлын үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дүүргийн Онцгой комисст танилцуулаа. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар “Гамшгаас хамгаалан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нөөцийн махны борлуулалтыг хийхэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, иргэдийг амны хаалт, хоорондын 1.5-2 метрийн зайг баримтлах, мөн дүүргийн эрүүл мэндийн төв дээр хийгдэж байгаа оношилгооны төвтэй холбоотой асуудлаар иргэдэд бухимдал чирэгдэл үүсгэхгүй, хяналт тавин ажиллах” талаар холбогдох албаныханд эдгээр чиглэлд үүрэг өглөө.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношилгооны 11 цэг ажиллаж байгаагаас Баянгол дүүрэгт нэг төв ажиллаж байна. Иймд, Баянгол дүүрэгт коронавирусийн халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд нэмж хоёр төв ажиллуулахаар боллоо.