ХООЛ ХҮНС НЭН ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр  өнөөдөр цахимаар хуралдлаа. Уг хурлаар ИТХ-ын Тэргүүлэгчид дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатараас онцгой нөхцөл байдлын үед хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авлаа.

Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний ээлжинд хоол хүнс нэн шаардлагатай, хүнсний талонд хамрагддаггүй 100 өрхөд хүргүүлэх тусламжийг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар, ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нар дүүргийн шуурхай штабт хүлээлгэн өгч, хүнсийг түгээхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг санууллаа. 

Дашрамд дурдахад, нэг өрхөд олгогдох тусламжинд хонины гулууз нэг, гурил 10 кг, будаа 5 кг, ургамлын тос нэг ширхэг багтжээ.