Баянгол дүүргийн Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдыг витаминжуулж байна

Мэдээг хуваалцах

Улс орон даяар коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд 5000 гаруй албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комиссоос дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халуун чацаргана, витамин С өгч, эрүүл мэндэд нь анхааран ажиллаж байна.

Мөн нийт 25 хорооны байр 24 цагаар ажиллаж байгаа тул Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийж байгаа албан хаагчид өөрт аль болох ойр хорооны байран дээр очиж, халуун уух зүйл авах боломжтой юм. Витаминжуулалт нийт 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.