УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I, II хэлтсийн албан хаагчдад хувиасаа дэмжлэг үзүүллээ

Мэдээг хуваалцах

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой нөхцөл байдлын үед албан үүргээ гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн “Цагдаагийн газар”-ын нийт 350 алба хаагчдын өрх тус бүрт зориулж “Оргил” худалдааны төвөөс 50.000 /тавин мянган/ төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг өнөөдөр хувиасаа дэмжлэг болгон өглөө. Тэрбээр “Халдвар хамгааллыг сахих зорилгоор ваучер хэлбэрээр олголоо. Бид хамтдаа энэ цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа даван гарч чадна” гэлээ.

Баянгол дүүргийн Онцгой комиссоос УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт талархал илэрхийлье.