БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХ БАЙРШЛУУДТАЙ ТАНИЛЦ

Мэдээг хуваалцах

УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас /2020.11.15/ өдрөөс эхлэн нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Өчигдрийн байлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд II хороо, “Тээврийн дээд сургууль”-ийн урд талбай, 12 хороо, 6 дугаар бичил хорооллын “Баянтахилт төв”-ийн талбай, 5 хороо, хорооны байрны урд талбайд нийт 10 тн нөөцийн мах борлуулсан байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн 2, 12 дугаар хороонд гарсан нөөцийн махны худалдааны борлуулалт багассантай холбогдуулан Баянгол дүүргийн 9  дүгээр хороо, “Сайн” ломбардаар дээшээ өгсөх талбай, 16 дугаар хорооны “Гандан”-ийн урд талбай руу шилжүүлж, худалдахаар боллоо. Мөн 5 хороо, хорооны байрны урд талбай болон нэмэлтээр 13-р хорооны “Өргөө” кино театрын баруун тал, “Хишиг” төвийн урд талбайд нөөцийн мах худалдах аж.

Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын 1.5 метрийн зай барьж байгаа эсэх, иргэд маск зүүж үйчлүүлж байгаа байдалд дүүргийн мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

 Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалах цэгүүд

  • 9  дүгээр хороо, “Сайн” ломбардаар дээшээ өгсөх талбай
  • 16 дугаар хорооны “Гандан”-ийн урд талбай
  •  5 хороо, хорооны байрны урд талбай
  • 13-р хорооны “Хишиг” төвийн урд талбайд 11:00-16:00 цагийн хооронд худалдаалагдана.