Баянгол дүүрэгт “КОВИД-19”-ийн халдварын сайн дурын шинжилгээнд 592 иргэн хамрагджээ

Мэдээг хуваалцах

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өчигдрийн байдлаар 11 заасан байршилд 592 иргэн сайн дурын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагджээ.

Түүнчлэн дүүргийн түргэвчилсэн оношилгооны гурван цэг болох “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд нийт 61 иргэн PCR шинжилгээнд хамрагдаж, сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Дашрамд дурдахад, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.