Баянгол дүүрэгт нөөцийн махны худалдаа хэвийн үргэлжилж байна

Мэдээг хуваалцах

Монгол улсад коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар гарч бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор хөл хорионы үед хүнсээ нөөцлөх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн. Тиймээс Нийслэлийн хэмжээнд томоохон зах худалдааны төвүүдэд махны үнэ өсч, үнийн хөөрөгдөл бий болсон билээ. Үүнтэй холбогдуулан 2020-2021 оны хүн амын хаврын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг худалдаанд гаргах шийдвэр гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдаалах дөрвөн цэгт 8,8 тонн нөөцийн мах борлуулсан байна.

Тухайлбал,

  • БГД, 9  дүгээр хороо, “Сайн” ломбардаар дээшээ өгсөх талбайд “ХКҮ” ХХК 11:30-16:00 цагийн хооронд 2.9 тн мах 
  • БГД, 16 дугаар хорооны “Гандан”-ийн урд талбайд “Агро нэгдэл трейд” ХХК 10:30-16:00 цагийн хооронд 2,5 тн мах 
  • БГД, 5 хороо, хорооны байрны хажууд “ХКҮ” ХХК 11:00-16:00 цагийн хооронд 1,5 тн мах 
  • БГД, 13-р хорооны “Хишиг” төвийн урд талбайд “Траст трейд” ХХК 10:30-16:00 цагийн хооронд 1,9 тн буюу 1,4 тн хонины мах, 0,5 тн үхрийн мах худалдан борлуулжээ.

Өргөтгөсөн худалдаагаар худалдаалж буй махны чанар, хүртээмж мөн иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахиж буйд Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, 9, 16, 5, 13 дугаар хорооны ажлын алба хяналт тавин ажиллаж байна.

Маргааш буюу 11 дүгээр сарын 19-ний өдрийн махны өргөтгөсөн худалдаа дараах байршлуудад хийгдэнэ.

  • БГД, 3-р хороо, “Хараагүйчүүдийн сургалтын төв”-ийн хашаанд
  • БГД, 9-р хороо, , “Сайн” ломбардаар дээшээ өгсөөд “Панда” хүнсний дэлгүүрийн урд талбайд
  • БГД, 13-р хороо, Өргөө кино театрын баруун талын Хишиг төвийн урд талбайд.
  • БГД, 16-р хороо, “Гандан”-ийн урд талбайд тус тус өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.