БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БУЙ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АЛБАН ХААГЧДАД УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР ХУВИАСАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой нөхцөл байдлын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт 410 эмчийн өрх тус бүрт дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, өрх тус бүрт зориулж “Оргил” худалдааны төвөөс 50.000 /тавин мянган/ төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг өнөөдөр хувиасаа дэмжлэг болгон өглөө. Тэрбээр “Бид хамтдаа энэ цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа даван гарч чадна” гэлээ.

Баянгол дүүргийн Онцгой комиссоос УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт талархал илэрхийлье.