Баянгол дүүрэгт “КОВИД-19”-ийн халдварын сайн дурын шинжилгээнд 900 иргэн хамрагджээ

Мэдээг хуваалцах

Өчигдрийн байдлаар Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 900 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 61 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд авч байна.

Мөн сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨЭМТ-ИЙН 11 ЦЭГ, САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН БАЙРШЛУУД