Баянгол дүүрэгт тав хоногийн хугацаанд нийт 51,6 тн нөөцийн мах борлуулжээ

Мэдээг хуваалцах

Өнөөдөр Баянгол дүүргийн хэмжээнд нөөцийн махны худалдааг дөрвөн байршилд зохион байгуулж, нийт 12.7 тонн мах борлуулжээ. Тодруулбал,

  • БГД, 3-р хороо, Хараагүйчүүдийн сургалтын төвийн хашаанд “ХКҮ” ХХК 3 тн нөөцийн мах,
  • БГД, 13-р хороо, хорооны “Хишиг” төвийн урд талбайд “Траст трейд” ХХК 2.8 тн нөөцийн мах,
  • БГД, 18-р хороо, “Гранд Хилл”-ийн ард талбайд “Агро нэгдэл трейд” ХХК 4.2 тн нөөцийн мах,
  • БГД, 20-р хороо, “Эрин” хороолол дотор “ХКҮ” ХХК 2.7 нөөцийн мах худалдан борлуулж, холбогдох байгууллагууд өргөтгөсөн худалдаагаар худалдаалж буй махны чанар, хүртээмж мөн иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахиулж, хяналт тавин ажилласан байна.

Мөн маргааш буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр махны өргөтгөсөн худалдааг дараах дөрвөн байршилд гаргахаар боллоо. Үүнд, 13-р хороо, Хишиг төвийн ард талбай, 18-р хороо, Хорооны цогцолбор байрны урд, 20-р хороо, хорооны цогцолбор байрны урд, 23-р хороо, Хорооны цогцолбор байрны баруун урд талбайд тус тус худалдаална.

Дашрамд дурдахад, Баянгол дүүрэгт 2020.11.15-20-ны өдрийн хооронд нөөцийн 51,6 тн махны худалдааг нийт 10 байршилд зохион байгуулжээ.