УОК: Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарь буюу 06:00-22:00 цагийн хооронд явна

Мэдээг хуваалцах

Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэн болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээвэр, хувийн унаагаар 06:00-22:00 цагийн хооронд зорчиж болох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ. Тодруулбал, 

1. Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс энгийн цагийн хуваарь буюу 06:00-22:00 цагийн хооронд явдаг хуваарь руу шилжүүллээ.
2. Зайлшгүй ажиллах салбарын болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах боломжтой боллоо.

3. Хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо /QR кодтой машиныг цагдаа нар саадгүй явуулах боломжтой болсон/

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
-       Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
-   Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
-       Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
-       Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
-       Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
-       Банк
-       Оршуулга
-     Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
-       Шүүх, прокурор
-     Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/