Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт Япон улсаас мэндчилгээ ирлээ

Мэдээг хуваалцах

Япон улсын Шизуока мужийн Шимада хотын захирагч Сомэя Кинүё Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатарт баяр хүргэн, мэндчилгээ ирүүлсэн байна. 

Мэндчилгээ

Эрхэм хүндэт Ө.Сумъяабаатар таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. 2020 оны Баянгол дүүргийн найм дахь удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсаныг тань ёслон тэмдэглэхийг ялдамд чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэж байгаагаа илэрхийлье.

Таныг дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Танд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖИЙН ШИМАДА ХОТЫН ЗАХИРАГЧ СОМЭЯ КИНҮЁ