БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ 4 БАЙРШИЛД 16 ЭМЧ, АЖИЛЧДЫГ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байна. Мөн шинжилгээ авч байгаа 4 цэг тус бүрт нэмэлтээр дөрвөн эмч, ажилчдыг ажиллуулж, иргэдийг аль болох шинжилгээндээ түргэн, шуурхай хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлэв.

Тус ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хяналт тавин, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.

ХӨДӨӨ ОРОН НУТАГ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 4 ЦЭГ

141-Р СУРГУУЛЬ (3-Р ХОРОО, НАРНЫ ХОРООЛОЛ)

ОЮУНЫ УНДРАА СУРГУУЛЬ (18-Р ХОРОО, МОДНЫ 2)

ЭРДМИЙН ӨРГӨӨ СУРГУУЛЬ (6-Р ХОРОО, 10-Р ХОРООЛОЛ)

38-Р СУРГУУЛЬ (4-Р ХОРОО, ТӨМӨР ЗАМ)