Өнөөдөр Баянгол дүүрэгт орон нутаг руу явах иргэдэд дараах 4 цэгт шинжилгээ хийнэ

Мэдээг хуваалцах

Өчигдөр Баянгол дүүргийн хэмжээнд хөдөө орон нутаг явах нийт 2042 иргэн шинжилгээнд хамрагджээ. Тодруулбал, “Оюуны ундраа” сургуулийн цэгт 732 иргэн, “Эрдмийн өргөө” цэгт 522 иргэн, “38-р сургууль”-ийн цэгт 383 иргэн, “141-р сургууль”-ийн цэгт 405 иргэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, шинжилгээ өгсөн байна. Мөн дүүргийн хэмжээнд түргэвчилсэн оношилгооны 5 цэгт PCR болон сайн дурын шинжилгээнд нийт 983 иргэн хамрагджээ. Үүнээс 751 иргэн сайн дурын шинжилгээ, үлдсэн 232 иргэн PCR шинжилгээг өгсөн байна.

Түүнчлэн зорилтот болон сайн дурын шинжилгээг “Эмүжин” төв, 20, 46, 13 дугаар сургууль, УБТЗ-ын “Замчин” спорт хороон дээр авчээ. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажилласан байна.

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ДАРААХ 4 ЦЭГТ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.

- 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
- 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
- Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
- Оюуны ундраа сургууль (18-р хороо)

МӨН ЗОРИЛТОТ БОЛОН САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД ДАРААХ 5 БАЙРШИЛД ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ.

- “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд),

- 13-р сургууль

- 46-р сургууль (Монголын Үндэсний телевизийн ард),

- 20-р сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард),

- УБТЗ-ын “Замчин” спорт хороонд шинжилгээ өгөх боломжтой юм.

Image may contain: one or more people, screen, office and indoor