Баянгол дүүрэгт хөдөө орон нутаг явах 2078 иргэн шинжилгээнд хамрагдав

Мэдээг хуваалцах

Өчигдөр /2020.11.30/ Баянгол дүүргийн хэмжээнд хөдөө орон нутаг явах нийт 2078 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Тодруулбал, “Оюуны ундраа” сургуулийн цэгт 673 иргэн, “Эрдмийн өргөө” цэгт 694 иргэн, “38-р сургууль”-ийн цэгт 368 иргэн, “141-р сургууль”-ийн цэгт 343 иргэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, шинжилгээ өгсөн байна.  Мөн дүүргийн хэмжээнд зорилтот болон сайн дурын шинжилгээнд 1042 иргэн хамрагдав. 

Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллав.

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ДАРААХ 4 ЦЭГТ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.

- 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
- 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
- Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
- Оюуны ундраа сургууль (18-р хороо)