Баянгол дүүрэг Коронавируст “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий мэдээ мэдээлэл, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна.

Иймд иргэд, та бүхэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан #эрүүл_мэндийнхээ_төлөө хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

#БАЯНГОЛ_ДҮҮРГИЙН_ОНЦГОЙ_КОМИСС