Баянгол дүүрэг 58,555 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна

Мэдээг хуваалцах

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжсэнээс хойш Баянгол дүүрэг нийт 58,555 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Өчигдрийн байдлаар дүүрэг дэх дөрвөн шинжилгээний цэгт 1375 иргэн шинжилгээнд хамрагдсан бол холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллалаа. 

Баянгол дүүрэгт шинжилгээ авах 4 цэг:

- 13-Р СУРГУУЛЬ (09:00-17:00)

- 43-Р СУРГУУЛЬ (09:00-17:00)

- 20-Р СУРГУУЛЬ (10:00-15:00)

- 47-Р СУРГУУЛЬ (10:00-15:00)

Image may contain: outdoor

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС