Хөл хорионы үед ажиллаж буй иргэдийн хүүхдийг эрсдэлээс хамгаалах ЗӨВЛӨМЖ

Мэдээг хуваалцах

Хөл хорионы энэ үед ч тусгай үүрэг чиглэлийн цөөнгүй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэдгээр ААН-д ажиллагчдын ар гэр болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудал гарч байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.

Тодруулбал "Тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, хараа хяналт үгүйлэгдэж байгаа тухай гомдол ирсэн. Тэдгээр хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна" гэж мэдэгдсэн.

Тэгвэл ААН, байгууллагаас ажилчдыг үр хүүхэд, ар гэрийн аюулгүй байдалд хэрхэн анхаарах тухай зөвлөмжийг хүргэж байна.

Цар тахлын үед ажилтнууд ажил үүргийн дагуу эсвэл халдвар авсан, хавьтал болсонтой холбоотой гэнэт дайчлагдах, тусгаарлагдах үед хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, тэднийгээ болзошгүй эрсдэлээс хамгаалах дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байх шаардлагатай. Үүнд:

1. 12-с доош настай хүүхдээ гэртээ хүнтэй үлдээх зохицуулалт хийх. 

  • 24 цагаас дээш хугацаагаар тусгаарлагдах болбол хүүхдийг харж хандах 1-р хүний утсыг ажил олгогчид өгөх
  • 1-р хүн боломжгүй бол холбогдох 2-р хүний утсыг ажил олгогчид өгөх. 

2. 12-17 настай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсээ гэртээ бие даан үлдэх үед дараах зүйлсийг бэлтгэх. Үүнд: 

  • 3 хоногийн хүнсний нөөц; 
  • 3 хоногийн түлээний нөөц; 
  • 3 хоногийн усны нөөц; 
  • Утсаар ярих, холбоо барих суурин утас, гар утасны нэгж; 
  • Гал түймэр, угаартах зэрэг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болгосон; 
  • Банкны карт, мобайл банкны нууц үгийг өгөх; 
  • Ойролцоо дэлгүүрээс хүүхэд зээлээр бараа авч болох зохицуулалт хийсэн; 
  • Гэрт үлдсэн хүмүүст насанд хүрсэн хүний зөвлөмж, дэмжлэг хэрэгтэй болох үед холбогдох хүний нэр, утсыг хүүхдэдээ өгсөн; 
  • Яаралтай түргэн тусламж 103, гал түймэр 101, хүүхэд хамгаалал 108, цагдаагийн 102 утас, сум, хорооны нийгмийн ажилтны дугааруудыг хүүхдэдээ хэлж өгсөн; 
  • Өөрийнхөө утасны дугаарыг хүүхдэдээ цээжлүүлсэн байхыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөж байна.

Гэртээ үлдсэн болон тусгаарлагдах үед хүүхдэд бүрдүүлэх бэлэн байдлын багц:

Багц

2 хүртэлх нас

3-6 нас

7-с дээш

Ус

 

 

 

Хүнс (хамгийн багадаа 3 хоногийн хүнсний нөөцийг амархан мууддаггүй, жигнэмэг, илчлэг өндөр жигнэмэг, лаазалсан бүтээгдэхүүнээр бүрдүүлэх)

 

 

 

Хүүхдийн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ

 

 

 

Хүүхдийн сүүн тэжээл, лаазалсан нунтаг тэжээл, угж

 

 

 

Хувийн ариун цэврийн хэрэгсэл, шүдний оо, сойз, ариун цэврийн цаас

 

 

 

Хүүхдийн памперс, нойтон салфетк, хогны уут, нийлэг уяа (хэрэглэсэн памперсийг хаяхад хэрэглэнэ)

 

 

 

Маск, гар ариутгагч, саван

 

 

 

Дулаан хөнжил, ор хөнжлийн даавуу

 

 

 

Аяны хөнжил

 

 

 

Улирал цаг уурт тохируулан бүх төрлийн гадуур, дотуур солих хувцас

 

 

 

Хүүхдийн нэр, эцэг эхийн нэр, хаяг, холбоо барих утас бүхий мэдээлэл

 

 

 

Бал, харандаа, цаас

 

 

 

Зурагтай ном

 

 

 

Хүүхдийн дуртай тоглоом

 

 

 

Тэмдэглэлийн дэвтэр

 

 

 

Ном

 

 

 

Интернетийн эрх, дата эрх

 

 

 

 

Эх сурвалж: GOGO.MN