БГД-ИЙН "ШУУРХАЙ БАГ" ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХҮҮДЭД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

БГД-ийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, тандалтын баг байр тус бүрийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулж байна.

Түүнчлэн 2020 оны 11, 12-р саруудад тус тус хамгаалалтад орсон 6-р хорооны Бэгдү хотхоны 65-р байр, 19-р хорооны 52 /А/ байрны зайлшгүй шаардлагатай зарим өрхүүдэд БГД-ийн ЗДТГ-аас хүнсний багцын дэмжлэг үзүүллээ.

Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэрийн дагуу Засаг даргын зөвлөхөөр ахлуулсан “Шуурхай баг” өнөөдөр Бэгдү хотхоны 65-р байрны 144 өрхөөс 39 өрхөд, 52 /А/ байрны 84 өрхийн 22 өрхөд тус багцыг хүргэсэн.

Хүнсний багцыг орцны үүдэнд урьдчилан байршуулж, өрх тус бүртэй утсаар холбогдон, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллалаа.