Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20.176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.  Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10.009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна. Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналт, дүүргийн ЗДТГ-ын ажилтнууд зэрэг нийт 300 албан хаагч, ажиллалаа.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөэ хэвийн үргэлжлэх юм. Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

5,6-р хорооны нутаг дэвсгэр дэх 16177,6 м2 талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС