Баянгол дүүргийн хэмжээнд томоохон 11 зах, худалдааны төв, 450 хүнсний дэлгүүр, супермаркетад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс коронавируст /Ковид-19/ цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж байна. 2021 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд томоохон 11 зах, худалдааны төв, 450 хүнсний дэлгүүр, супермаркетад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, УОК-оос өгсөн үүрэг чиглэлийг ханган, НОК-оос гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөн ажиллаж байна.

Image may contain: one or more people, people standing and indoor