БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2021 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТАА ХИЙЛЭЭ  

Мэдээг хуваалцах

2021 оны 01 дүгээр  сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар Цэргийн бүртгэл явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүндээ “Цэргийн бүртгэлийг хороонд зохион байгуулах”, “Цэргийн бүртгэлийн үед төрийн нууцын болон нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулах” тухай сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр цэргийн бүртгэлийн мэдээллийн сан дахь иргэний мэдээлэлд баяжилт, тодотгол хийх, шинээр цэргийн бүртгэлд хамрагдаж байгаа цэргийн үүрэгтэнд холбогдох маягт, анкетуудыг хөтлөх, хорооны мэдээ тайланг гаргуулах, иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн юм. 

Нийслэлийн засаг даргын А/1279, дүүргийн Засаг даргын А/631 дүгээр захирамжаар 2021 оны цэргийн бүртгэлийг зохион байгуулна. 

Бүртгэл 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 27-ны өдрийг дуустал, ажлын өдрүүдэд харьяа хорооны байранд явагдана. 

Энэ удаагийн цэргийн бүртгэл нь коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. 

Иймд бүртгэлийн ажлыг энэ удаад хорооны ажлын алба, хороон дахь Улсын бүртгэлийн ажилтан, хэсгийн ахлагч нар тодотгол байдлаар зохион байгуулна. Улс оронд үүссэн цагийн байдлаас шалтгаалж 18-65 насны бэлтгэл үүрэгтнүүд энэ удаа хорооны байранд биелэн очих шаардлагагүй. Хорооны ажлын албанаас утсаар холбогдон шаардлагатай мэдээллийг авах болно.

ЦЭРГИЙН ШТАБ