МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 29 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн ард иргэддээ туурга тусгаар Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 29 жилийн ойн мэнд дэвшүүлье!

Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь зах зээлийн эдийн засаг бүхий, ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьж, иргэдийн шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрхийг хуульчлан хамгаалах мөн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн талаарх товч зохицуулсан 6 бүлэг 70 зүйлтэй хууль билээ.

Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль", "Эх хууль" хэмээн хүндэтгэн нэрийдсэн агаад 1992 онд тус хуулийн эхийг барьсан Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид шинэ Үндсэн хуулийг "Алганд багтах эх орон" хэмээн тодорхойлсон байдаг. 

Монгол улсын шинэ Үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдаж, мөн оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн ард түмэн бүх нийтээрээ дагаж мөрдөж эхэлсэн билээ.