Өнөөдөр /2021.01.24/ Баянгол дүүргийн хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас 53, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 23, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 9, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 2 алба хаагч нийт 87 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Хяналт шалгалтаар нийт 632 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгууллаа.
Коронавируст (ковид-19) халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, шаардлагатай тохиолдолд иргэдийн явсан маршрут, үйлчлүүлсэн газрын байршлыг түргэн шуурхай тодорхойлж, олон нийтийг эрсдэлээс хамгаалах үйлсэд иргэд, ААН байгууллагуудын оруулах үнэтэй хувь нэмэр бол QR кодыг уншуулж хэвшүүлэх үйлдэл юм. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг дагаж мөрдөн, хэрэгжүүлж хэвшихийг Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс уриалж байна.