©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүрэг 236 СӨХ-д ариутгал, халдваргүйтгэлийн авто макс төхөөрөмжийг гардуулан өглөө

Цаг үеийн мэдээ | 2021-02-09 | Энэхүү мэдээг уншсан тоо: 107

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Баянгол дүүрэг дэх Салбар зөвлөл, Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны Нэгдсэн зөвлөл нар хамтран дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч, Эдийн засаг, худалдаа, үйлчилгээ тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Мөнгөнтулга, БГД-ийн Сууц өмчлөгдийн холбооны нэгдсэн зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга Э.Батцэцэг нар оролцлоо. Уг санамж бичгийн зорилго нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахад оршиж байгаа юм.

Үйл ажиллагааны үеэр БГД-ийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Иргэдийнхээ итгэлийг авч байгуулагдсан хоёр СӨХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Өмнө нь дээрх холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтарч ажиллах чиглэлийг гаргасан. Одоо бид цар тахлын үед дүүргийн хэмжээнд голомтлон тархсан 22 байршлын 23000 гаруй иргэнээс голомтыг цомхотгох өргөтгөсөн шинжилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс бид энэ шинжилгээг эхлэхээс өмнө, дууссаны дараа, мөн шинээр тохиолдол илрэх мөчид ариутгал халдваргүйтгэл хийх шаардлага үүснэ. Иймд цар тахлын хүнд хэцүү цагт ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбоодыг шаардлагатай тоног төхөөрөмж болох авто макс, амны хаалтыг 236 СӨХ тус бүрт гардуулан өгч байна. Бид хамтдаа УОК, НОК, ДОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн Засаг даргын орлогч, Дэд бүтэц, инноваци хариуцсан дарга Д.Мөнхбаатар “Сар шинийн баярын өмнөх өдөр бүх нийтийн бэлэн байдлын V зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоох тул БГД-ийн СӨХ-той бүх байранд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн байх ёстой. Харин дүүргийн хэмжээнд СӨХ-гүй байруудын нийт 80,000 м2 талбайд дүүргийн Засаг даргын захирамжаар ариутгал халдваргүйтгэл хийгээд өчигдөр дууссан. Тиймээс СӨХ-тэй орон сууц, байруудад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг СӨХ, мэргэжлийн байгууллагууд хамтраад чанартай ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэж хэллээ. 

Хамтын ажиллагааны санамж бичигт оролцсон дээрх 2 СӨХ-ний төлөөллүүд цар тахлын үед бидний ажлыг дэмжин ажиллаж, нэн шаардлагатай байгаа авто макс, амны хаалтыг СӨХ тус бүрт олгосон дүүргийн удирдлагууддаа талархаж  буйгаа илэрхийллээ. Мөн дүүргийн бүх СӨХ энэ сарын 9-10-ны өдрүүдэд ариутгал, халдваргүйтгэлиийн ажлыг эрчимжүүлэн ажиллахаар боллоо.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Шинэ мэдээ

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

2021-02-26 | Үзсэн тоо: 42

“Эрүүл амьдралын хэв маяг цар тахлыг давах ДАРХЛАА, СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГ бий болгож байна”

2021-02-26 | Үзсэн тоо: 75

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1282

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р САРЫН 26 ДУУСТАЛ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ВАКЦИНЖУУЛНА

2021-02-24 | Үзсэн тоо: 497

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 865

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1119

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс хоцорсон иргэдийг шинжилгээнд хамрууллаа

2021-02-22 | Үзсэн тоо: 38

ТАНИЛЦ: Маргаашаас үйл ажиллагаа нь нээгдэх бүх төрлийн зах, театр, үсчин, саун, караоке, сүм хийдийн баримтлах ЖУРАМ

2021-02-22 | Үзсэн тоо: 27

Баянгол дүүрэгт PCR шинжилгээ авах суурин цэгүүдтэй ТАНИЛЦ

2021-02-22 | Үзсэн тоо: 41

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулж дууслаа

2021-02-18 | Үзсэн тоо: 249

Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна

2021-02-17 | Үзсэн тоо: 529

БАЯНГОЛ ДҮҮРЭГ “НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-02-16 | Үзсэн тоо: 571

Худалдаа үйлчилгээний ажилчид 13, 43, 47-р сургууль дээр шинжилгээ өгнө

2021-02-14 | Үзсэн тоо: 14

Баянгол дүүрэг II сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 23,674 өрхийг хамрууллаа

2021-02-13 | Үзсэн тоо: 254

Хоёрдугаар сарын 13-ны өдөр шинжилгээ авах байршил, цагийн хуваарь

2021-02-13 | Үзсэн тоо: 17

Их уншигдсан мэдээ

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1282

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1119

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 865

БАЯНГОЛ ДҮҮРЭГ “НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-02-16 | Үзсэн тоо: 571

Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна

2021-02-17 | Үзсэн тоо: 529

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р САРЫН 26 ДУУСТАЛ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ВАКЦИНЖУУЛНА

2021-02-24 | Үзсэн тоо: 497

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 337

Баянгол дүүрэг II сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 23,674 өрхийг хамрууллаа

2021-02-13 | Үзсэн тоо: 254

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулж дууслаа

2021-02-18 | Үзсэн тоо: 249

​Баянгол дүүргийн 3, 5, 24, 25-р хорооны иргэдээс өнөөдөр шинжилгээ авна

2021-02-11 | Үзсэн тоо: 221

Баянгол дүүрэг 2500 ахмад настандаа гарын бэлэг, мэндчилгээ хүргүүллээ

2021-02-08 | Үзсэн тоо: 201

Улаанбаатараас орон нутгийн иргэдийг тээвэрлэх АВТОБУСНЫ ХУВААРЬ гарлаа

2020-11-26 | Үзсэн тоо: 185

Дүүргийн Онцгой комиссоос шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүллээ

2020-11-30 | Үзсэн тоо: 184

Баянгол дүүрэг гэр хорооллын 8650 өрхөд 3892.5 тн түлшийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгоод байна

2021-02-12 | Үзсэн тоо: 177

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

2020-12-04 | Үзсэн тоо: 147

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.