УОК, НОК-оос “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г 2021 оны хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд идэвхжил өндөртэй байгаа голомттой бүсүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Баянгол дүүрэг хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 3, 5, 24, 25-р хорооны 8201 өрхийн иргэдээс суурин 3 цэг болон явуулын 47 баг голомтыг цомхотгох өргөтгөсөн шинжилгээг авна.
БГД-ийн 3-р хороо
Тухайлбал, БГД-ийн 3-р хороо, Нарны хорооллын 8, 24, 25, 26, 27, 28, 35А, 35Б байрны оршин суугчид 141-р сургуулийн авах суурин цэгт очиж шинжилгээ өгнө. Бусад байрны өрхийн нэг иргэнээс явуулын баг очиж, шинжилгээ авах тул иргэд, та бүхэн иргэний үүргээ биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
БГД-ийн 5-р хороо
Түүнчлэн дараах зурагт тэмдэглэгдсэн БГД-ийн 5-р хорооны иргэд суурин цэг болох 25-р хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвийн байр (Голден парк) –д очиж шинжилгээ өгөх юм.
БГД-ийн 24-р хороо
Харин БГД-ийн 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы оршин суугч, 25-р хорооны дээрх тэмдэглэгдсэн өрхийн гишүүдээс явуулын баг гэрээр очиж шинжилгээ авах тул иргэд, та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу.
БГД-ийн 25-р хороо
Жич: Баянгол дүүрэг нийт 22-р хорооны 23,938 өрхийн иргэдээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г авах тул иргэд, та бүхэн шаардлагатай тохиолдолд Бянгол дүүргийн шуурхай штабын 70120318 дугаар, Call center 1800-1222 дугаарт хандан, мэдээлэл авах боломжтой.