©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ “НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Цаг үеийн мэдээ | 2021-02-16 | Энэхүү мэдээг уншсан тоо: 571

Өнөөдөр Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдаж 56 удирдах ажилтан цахимаар оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зөвлөгөөнийг нээж, өнгөрсөн 7 хоногт төлөвлөсөн ажлуудын биелэлтийг хэлэлцсэн.

Мөн “2021 оны 2-р сарын 23-ны өдрийг дуустал Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хөл хорионы дэглэм үргэлжилнэ. 2-р сарын 11-нээс 13-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийг блокийн системд хувааж, коровнавирус /ковид-19/ халдварыг цомхотгох тандалт илрүүлгийн шинжилгээг бид амжилттай зохион байгууллаа. Энэ зохион байгуулалтаа улам чамбайруулж 2021 оны 02-р сарын 17-ны өдөр “Нэг өрх-Нэг шинжилгээ” ажлыг үргэлжлүүлнэ. Хоногт 30-40 мянган сорьц шинжлэхээр зорьж байна. Шинжилгээнд 2-р сарын 8-наас хойш шинжилгээ өгч амжаагүй өрх бүрийн иргэнийг хамруулна. “Нэг өрх-Нэг шинжилгээ” ажилд дүүргийн хэлтэс, алба, хороодыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана. БГД-ийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 69 баг, СХД, ХУД, СБД, ЧД, БЗД-ээс тус бүр 10, Төмөр замын эмнэлгээс 10, нийт 129 баг явуулын болон суурин цэгээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулна” хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн тус ажлын хүрээнд бэлтгэл хангах, нэгдсэн төлөвлөгөө гаргаж “Call center”-ээр дамжуулан иргэдийг мэдээллээр хангах, хороод тус бүр бүртгэлийн ажилтны эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах, Мэргэжлийн хяналтын хэлтэс шинжилгээний цэгүүдэд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэх үүрэг өглөө.

Мөн Боловсролын хэлтэс шинжилгээ авах суурин цэг, эмч, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих, түр амрах, хооллох хэсгүүдийн зохион байгуулалтыг нарийн хийж, хороодын дарга нар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, төрийн албан хаагчид хамтран хууль сахиулж ажиллах, Шуурхай штабын удирдлагын баг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, түргэн шуурхай, уян хатан шийдвэр гарган ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Хурлын төгсгөлд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит /цахим/ шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавруудыг танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдлээ.

Шинэ мэдээ

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

2021-02-26 | Үзсэн тоо: 42

“Эрүүл амьдралын хэв маяг цар тахлыг давах ДАРХЛАА, СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГ бий болгож байна”

2021-02-26 | Үзсэн тоо: 75

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1282

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р САРЫН 26 ДУУСТАЛ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ВАКЦИНЖУУЛНА

2021-02-24 | Үзсэн тоо: 497

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 865

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1119

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс хоцорсон иргэдийг шинжилгээнд хамрууллаа

2021-02-22 | Үзсэн тоо: 38

ТАНИЛЦ: Маргаашаас үйл ажиллагаа нь нээгдэх бүх төрлийн зах, театр, үсчин, саун, караоке, сүм хийдийн баримтлах ЖУРАМ

2021-02-22 | Үзсэн тоо: 27

Баянгол дүүрэгт PCR шинжилгээ авах суурин цэгүүдтэй ТАНИЛЦ

2021-02-22 | Үзсэн тоо: 41

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулж дууслаа

2021-02-18 | Үзсэн тоо: 249

Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна

2021-02-17 | Үзсэн тоо: 529

БАЯНГОЛ ДҮҮРЭГ “НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-02-16 | Үзсэн тоо: 571

Худалдаа үйлчилгээний ажилчид 13, 43, 47-р сургууль дээр шинжилгээ өгнө

2021-02-14 | Үзсэн тоо: 14

Баянгол дүүрэг II сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 23,674 өрхийг хамрууллаа

2021-02-13 | Үзсэн тоо: 254

Хоёрдугаар сарын 13-ны өдөр шинжилгээ авах байршил, цагийн хуваарь

2021-02-13 | Үзсэн тоо: 17

Их уншигдсан мэдээ

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1282

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1119

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 865

БАЯНГОЛ ДҮҮРЭГ “НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-02-16 | Үзсэн тоо: 571

Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна

2021-02-17 | Үзсэн тоо: 529

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р САРЫН 26 ДУУСТАЛ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ВАКЦИНЖУУЛНА

2021-02-24 | Үзсэн тоо: 497

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 337

Баянгол дүүрэг II сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 23,674 өрхийг хамрууллаа

2021-02-13 | Үзсэн тоо: 254

Баянгол дүүрэг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулж дууслаа

2021-02-18 | Үзсэн тоо: 249

​Баянгол дүүргийн 3, 5, 24, 25-р хорооны иргэдээс өнөөдөр шинжилгээ авна

2021-02-11 | Үзсэн тоо: 221

Баянгол дүүрэг 2500 ахмад настандаа гарын бэлэг, мэндчилгээ хүргүүллээ

2021-02-08 | Үзсэн тоо: 201

Улаанбаатараас орон нутгийн иргэдийг тээвэрлэх АВТОБУСНЫ ХУВААРЬ гарлаа

2020-11-26 | Үзсэн тоо: 185

Дүүргийн Онцгой комиссоос шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүллээ

2020-11-30 | Үзсэн тоо: 184

Баянгол дүүрэг гэр хорооллын 8650 өрхөд 3892.5 тн түлшийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгоод байна

2021-02-12 | Үзсэн тоо: 177

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

2020-12-04 | Үзсэн тоо: 147

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.