Хоёрдугаар сарын 16-ны өдрөөс зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар нээхээр болсон. Тиймээс бөөний худалдаа үйлчилгээ эрхэлдэг ажилтан албан хаагчдыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд шинжилгээнд хамруулахаар боллоо. Баянгол дүүргийн иргэд 13, 43, 47-р дугаар сургуулийн байнгын цэгт 10:00-17:00 цагийн хооронд шинжилгээнд хамрагдана. Мөн иргэн та хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол дахин шинжилгээнд хамрагдах шаардлагагүй юм.
Хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг явах, буяны ажилд оролцох иргэд шинжилгээ өгөх боломжтой. Та дээрх шалтгаанаар шинжилгээнд хамрагдах бол нотлох бичиг баримтаа биедээ заавал авч яваарай.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС