Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно
НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 24 дүгээр хороонд ажиллалаа. Энэ жил тус хороонд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан. Тухайлбал,
- 24 дүгээр хорооны цогцолбор барилга (хорооны ажлын алба, эмнэлэг, цагдаа, ахмадын хороо - 600мкв)-ыг 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарлагдсан.
- Түгжрэлийг бууруулах зорилгоор “Нарны гүүр”-ний баруун талаас мод боловсруулах үйлдвэрийн хойд талаар дунд голын гудамжтай холбогдох 1,45 км авто зам барих ажил
- Тус хороонд хүүхдийн хоёр тоглоомын талбайд тохижилтын ажил хийнэ.
.JPG)
Тус хороонд тулгамдсан дараах асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох алба хэлтэс, албан байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Үүнд,
- 53а,б байранд СӨХ-той болох талаар төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангах, 25, 27 байрны дунд байрлах тоглоомын талбайг засварлахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.
- 24 дүгээр хороонд хамгийн их тулгамдаж буй гол асуудал сургууль, цэцэрлэг барих газрын асуудал. Энэ асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын хувьд шийдэхийн төлөө ажиллана. Цаашид “Нарны гүүр”-ний урд үзүүрт автобусны буудлын харалдаа явган хүний гүүрэн гарц хийх ажлын зураг төслийг боловсруулахыг холбогдох хэлтэст хариуцууллаа.

- 24 дүгээр хорооны ӨЭМТ-ийн вакцин хийх ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Эрүүл мэндийн төвд үүрэг чиглэл өглөө.
- Иргэдээс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай асуудлын талаар “Ажлын хэсэг” байгуулж санал авах, хороон Засаг дарга долоо хоногт нэг удаа хурал хийж, хийх ажлаа төлөвлөх, мөн СӨХ, бусад байгууллагатай холбогдож тохижилтын ажлыг идэвхжүүлэхийг 24 дүгээр хорооны Ажлын албанд хариуцууллаа.
- Нэг жилийн богино хугацааны төлөвлөгөө, дөрвөн жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 5-8 жилийн урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахыг 24 дүгээр хорооны Ажлын албанд хариуцууллаа.

Мөн БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 24 дүгээр хороонд ажиллаж байх явцдаа тус хороонд байрлах 295 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж, саналт хүсэлтийг нь сонслоо. Тус цэцэрлэгт цэцэрлэгийн цахилгаан шитний газардуулга, урлаг заалны шал, цахилгааны монтаж солиулах ажил, мөн аваарын хаалга хийж, камер суулгах зэрэг тулгамдсан асуудлуудтай танилцлаа.

Тэрбээр "295 дугаар цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан хэдий ч үйл ажиллагаа эхлүүлэхэд стандартын шаардлага хангахгүй, муу барилга хүлээн авсан байна. Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон газар худалдагч компаний урирдлагуудтай уулзаж, ажил гүйцэтгэх гэрээ, ажил дүгнэсэн актыг шалгана. Дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг холбогдох компаниар гүйцээлгэж хийлгэнэ" гэлээ.
