©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

Цаг үеийн мэдээ | 2021-07-02 | Энэхүү мэдээг уншсан тоо: 3306

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжлийн бодлого” чиглэлийн хүрээнд “Баянгол-Чадварлаг багш”, “Баянгол-Цахим сургууль”, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч”, “Баянгол-Залуучуудын хөгжил”, “Баянгол-Эрүүл иргэн” зэрэг 5 хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Улмаар  дүүргийн Засаг даргын 2021 оны  захирамжаар “Хөтөлбөр боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг“ байгуулагдсан бөгөөд Нийгмийн хөгжлийн хэлтсээс дээрх хөтөлбөрийг боловсруулан улмаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулсан юм.

Иймд иргэддээ мэдээлэл өгөх үүднээс “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн талаар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Баянгол дүүрэг 231517 хүн амтай. Үүний 9.92 хувь нь 2-5, 21.83 хувь нь 6-17 насны хүүхдүүд байна. ЕБС-ийн 49 сургуульд нийт 53999 сурагч суралцаж байна. Дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нийт 4571 багш ажиллаж байгаагаас  Ерөнхий боловсролын сургуульд 2323, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 1282 багш ажиллаж байна.“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн зорилго нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих замаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд гурван зорилт дэвшүүлсэн. Үүнд,

Нэгдүгээрт: Ажлын байран дээрх багшийн хөгжлийн орчин бүрдүүлэх, бие даасан болон хамтын ажиллагааны нийтлэг загварыг бий болгоход чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг дүүргийн хэмжээнд эхлүүлэн  боловсрол сургалтын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийж, хөтөлбөрийн үйл ажиллагааг тусгаж тогтвортой байдлыг хангана. Энэ зорилтын хүрээнд, Сургууль цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийх, үлгэрчилсэн загвар боловсруулах, Мөн дүүргийн Засаг даргын дэргэд орон тооны бус ”Боловсролын Зөвлөл” байгуулах, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой сургалт зэргийг зохион байгуулна.

Хоёрдугаарт: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих бүтэц бүрдүүлэн, удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар багшийн мэргэжлийн хөгжлийн бүлэг, сайн дурын клуб, холбоодын түншлэлийг бэхжүүлнэ.Энэ зорилтын хүрээнд, Мэргэжлийн болон сонирхлын бүлэг байгуулах, үндсэн болон графикт сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах, “Чадварлаг багш” нэрийн бүтээл үйлдвэрлэх, Хамтын ажиллагаа-Санал санаачилгыг дэмжин ажиллах, Багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, Олон нийтийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

Гуравдугаарт: Багшийн хөгжлийн үр дүн, шинэ санаачилга, загварчлал, тэргүүн туршлагыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, чанарыг сайжруулах, сурагч, хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгмийн оюун санааг соён гэгээрүүлэхэд удирдан чиглүүлнэ.Энэ зорилтын хүрээнд, Сургуулиуд нэрийн Брэнд ажил санаачлан хэрэгжүүлэх,  сургуулийн Сэтгэлзүйч болон Үе тэнгийн сургагч бэлтгэх, Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог ахиулах, Ногоон сургууль-Ногоон цэцэрлэг бий болгохоос гадна Эцэг эх, сайн дурын бүлгийн хамтын ажиллагаанд тулгуурлаж сургалтын таатай орчныг бий болгох” гэсэн юм.     

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

2022-09-25 | Үзсэн тоо: 88

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

2022-09-22 | Үзсэн тоо: 38

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа

2022-09-22 | Үзсэн тоо: 53

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

2022-09-21 | Үзсэн тоо: 127

Дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ

2022-09-20 | Үзсэн тоо: 398

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2022-09-09 | Үзсэн тоо: 293

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад хамрагдлаа

2022-09-08 | Үзсэн тоо: 625

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд тоглоомын талбайг шинэчлэн засварлалаа

2022-09-05 | Үзсэн тоо: 63

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2022-09-01 | Үзсэн тоо: 63

Баянгол дүүрэгт “АЛТАН НАМАР-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

2022-08-30 | Үзсэн тоо: 302

Зөвшөөрөлгүй баригдсан аж ахуйн нэгжийн өргөтгөлийг чөлөөлж, явган хүний замыг шинээр тавьж байна

2022-08-25 | Үзсэн тоо: 247

Сонсголгүй иргэдийн 3Х3 Сагсанбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад дэмжлэг үзүүллээ

2022-08-24 | Үзсэн тоо: 539

Ө.Сумъяабаатар: Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийхэд анхаарч ажилла

2022-08-23 | Үзсэн тоо: 777

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

2022-08-22 | Үзсэн тоо: 124

Баянгол дүүргийн 13-р хороонд гурван байршилд явган хүний зам, тохижилтын ажлыг хийж байна

2022-08-21 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6599

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5712

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4915

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4624

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4396

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3962

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3819

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3306

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2890

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2856

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2827

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2631

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2535

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2399

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2381

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.