©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

Цаг үеийн мэдээ | 2021-08-15 | Энэхүү мэдээг уншсан тоо: 5712

Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Баянгол дүүргээс эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо тариалсан ногоочдоо дэмжин Төмөр замын вокзалын баруун талд буюу хуучнаар 1000 автомашины зогсоол дээр шинэ ургацын ногоогоо худалдаалах боломжоор хангалаа. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараас тодрууллаа.

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон дүүргийн удирдлагууд та бүхэн өнөөдөр шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүнсний ногоо эрхлэгчид “Алтан намар” арга хэмжээний хүрээнд 1000 авто машины зогсоол дээр худалдаа хийх боломж бүрдсэн байна. Энд нийт хэчнээн иргэн, аж ахуй нэгж худалдаа эрхлэх боломжтой вэ?

-Дөнгөж сая Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудтай шуурхай ярилцаж энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.  Тодруулбал, манай дүүргээс Төмөр замын вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоол дээр хүсний ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах саналаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүргүүлээд байсан. Улмаар энэ асуудал удааширснаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ирсэн. Ингээд хамтдаа "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэнтэй газар дээр нь ажилласнаар асуудлыг шийдэж, хүнсний ногооны худалдаа эрхлэгчид маань одоо Төмөр замын вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоолд ногоогоо худалдан борлуулж байна. Энэ зогсоол нийтдээ 12700 мкв талбайтай бөгөөд 110 иргэн, аж ахуй  нэгжийг хүнсний ногоогоо худалдан борлуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг ногоочинд 16 ам метр талбай ногдоно. 

-Тэгэхээр Барс захын ард болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүнсний ногоо худалдаалж байсан иргэд бүгд 1000 автомашины зогсоолд байрлаж, ногоогоо худалдан борлуулах боломж нээгдлээ гэсэн үг үү? 

-Тийм. "Барс" зах болон вокзалын орчимд, төв зам дагуу, гадаа гудамжинд халдвар хамгааллын дэглэм зөрчин худалдаа эрхэлж байсан ногооны худалдаа эрхлэгчид нэгдсэн байдлаар шаардлага хангасан газарт худалдаа эрхлэх боломж бүрдэж байна. Яг одоо тэдгээр хүмүүс  энэ талбай руу нүүн очиж хүнсний ногоогоо худалдаалж эхлээд байна.

-Цар тахал гарсан, хүмүүсийн орлого харилцан адилгүй, амаргүй байна. Энд худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүд түрээсийн төлбөр төлөх үү?

-Худалдаа эрхэлж байгаа ногоочидтойгоо ямар нэг түрээсийн гэрээ байгуулахгүй. Харин Хариуцлагын гэрээг байгуулна. Хариуцлагын гэрээнд худалдаа хийж буй иргэдээ дархлаажуулалтын хоёр тундаа хамрагдсан байх шаардлага тавьж байгаа. Мөн цар тахал гарсан, халдвар хамгааллын дэглэм сахих зайлшгүй шаардлага гарч ирж байгаа учраас ариун цэврийг сахиулах үүднээс хог хаягдлыг тухай бүрт нь ачуулж ажиллана. Гурван био 00 ашиглана. Мөн мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийг тогтоосон хугацаанд, тогтмол хийх бөгөөд энэ ашиглалтын зардлыг л ногоочдоос авна. Энэ нь цар тахал гарсан энэ амаргүй үед үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа дэмжлэг юм. 

-Ногоочид хэдий хугацаанд энд байрлаж худалдаа хийх боломжтой вэ?

-Ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл энд байрлаж, эх орныхоо хөрсөнд ногоо тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой юм.  Иймд нийслэлчүүд та бүхэн ногоочдоо дэмжин эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан шинэхэн төмс, хүнсний ногоогоо худалдан аваарай.

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

2022-09-25 | Үзсэн тоо: 87

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

2022-09-22 | Үзсэн тоо: 38

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа

2022-09-22 | Үзсэн тоо: 53

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

2022-09-21 | Үзсэн тоо: 127

Дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ

2022-09-20 | Үзсэн тоо: 398

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2022-09-09 | Үзсэн тоо: 293

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад хамрагдлаа

2022-09-08 | Үзсэн тоо: 625

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд тоглоомын талбайг шинэчлэн засварлалаа

2022-09-05 | Үзсэн тоо: 63

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2022-09-01 | Үзсэн тоо: 63

Баянгол дүүрэгт “АЛТАН НАМАР-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

2022-08-30 | Үзсэн тоо: 302

Зөвшөөрөлгүй баригдсан аж ахуйн нэгжийн өргөтгөлийг чөлөөлж, явган хүний замыг шинээр тавьж байна

2022-08-25 | Үзсэн тоо: 247

Сонсголгүй иргэдийн 3Х3 Сагсанбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад дэмжлэг үзүүллээ

2022-08-24 | Үзсэн тоо: 539

Ө.Сумъяабаатар: Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийхэд анхаарч ажилла

2022-08-23 | Үзсэн тоо: 777

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

2022-08-22 | Үзсэн тоо: 124

Баянгол дүүргийн 13-р хороонд гурван байршилд явган хүний зам, тохижилтын ажлыг хийж байна

2022-08-21 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6599

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5712

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4915

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4624

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4396

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3962

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3819

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3306

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2890

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2856

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2827

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2631

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2535

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2399

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2381

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.