©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн удирдлагууд Зэвсэгт хүчний 032,120 дугаар ангид алба хааж буй цэргүүдтэй уулзлаа

Цаг үеийн мэдээ | 2022-01-07 | Энэхүү мэдээг уншсан тоо: 665

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Засаглалын бодлого”, дүүргийн Цэргийн штабын “Сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 2021 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчин, Дотоодын цэргийн анги, байгууллагад хугацаат цэргийн албанд татагдан цэргийн алба хааж буй алба хаагч нарыг эргэх, анги байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцах арга хэмжээ өчигдөр (2022.01.06) боллоо.

Тус арга хэмжээнд БГД-ийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Нарангэрэл, дүүргийн Цэргийн штабын дарга Л.Цэрэгбаяр нар оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний 032, 120 дугаар ангиудад дүүргээс татагдан ирсэн цэргийн жинхэнэ алба хаагч, дайчидтай уулзаж ар гэртэй нь “Цахим уулзалт”-ыг зохион байгуулан  “Иргэн-Цэрэг”-ийн харилцааг бэхжүүлэн ажиллалаа.

Ө.Сумъяабаатар: Цар тахлын онцгой үед Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа та бүхэндээ баярлалаа

Энэхүү арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Ангийн захирагч, бие бүрэлдэхүүний амрыг эрэн мэндчилье. Шинэ оны эхний ажлын өдрүүдэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Баянгол дүүрэгт оршин суудаг та бүхэн түүхэн замнал их, нэр хүндтэй цэргийн ангиудад дүүргээсээ татагдан ирж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ цар тахлын онцгой үед нэр төртэйгээр биелүүлэн үүрэг гүйцэтгэж байгаа дүүргийнхээ иргэд, залуучуудад ЗДТГ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өнөөдөр дүүргээсээ хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуус, цэрэг дайчдынхаа анги байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, цэргүүдийн санал бодлыг сонслоо. 2022 онд дүүргийнхээ иргэдийн оршин сууж байгаа орчин нөхцөлийг ая тухтай байлгах, төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай хүргэх, төрийн албыг цаг алдалгүй цахимаар үйлчилгээ үзүүлэх зэрэг шинэ ажлыг эхлүүлж байгаа. Цаашдаа та бүхэн дүүрэгт ажиллах боломж нөхцөл, мэргэжил эзэмших, суралцахад дүүргийн Цэргийн штаб, ЗДТГ, санаачлага гарган, ажиллах болно. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Ангийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлэв

Арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний 032, 120 дугаар анги захирагч нар дүүргийн удирдлагуудад мэдээлэл өгсөн. Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр “Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн анги 1924 онд байгуулагдсан. Олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, Л.Дагвасүрэн “Баянгол дүүргээс татагдан ирсэн хугацаат цэргийн албан хаагчид Зэвсэгт хүчний 120 дугаар анги буюу артиллерийн (их бууны) ангид алба хааж байна. Манай анги 1967 онд тухайн үеийн Ардын армийн командлагчийн тушаалаар “Ардын армийн танк эсэргүүцэн сөнөөх артиллерийн тусгай дивизион” нэртэйгээр байгуулагдсан. 2017 онд 50 жилийнхээ ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан. Энэ жилийн хувьд олон сайхан тэгш ой тохиосон жил байлаа. Артиллерийн 100 жилийн ой тохиолоо. Энэ сайхан жил Нийслэлийн Баянгол дүүргээс татагдан ирсэн цэрэг дайчид маань алба хаахаар ирсэнд баяртай байна” гэсэн. Энэ үеэр Зэвсэгт хүчний 032, 120 дугаар ангийн удирдлага болон нийт бие бүрэлдэхүүн дүүргийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлж байв.

Байлдагч Э.Сүхбат: Цэргийн албаа нэр төртэй хаагаад мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна

Энэхүү арга хэмжээний үеэр анги, бие бүрэлдэхүүнээ төлөөлөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэрэг Э.Сүхбат үг хэлсэн. Тэрбээр “Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ үнэнчээр биелүүлж, эх орондоо тангараг өргөж, энэ жил эр цэргийн алба хааж байна. Миний хувьд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг төгссөн. Цэргийн албаа нэр төртэй хаагаад, дүүрэгтээ мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

ЗДТГ-аас оюуны хөрөнгө оруулалт болгон ном бэлэглэв

Мөн энэ үеэр дүүргийн ЗДТГ-аас дээрх хоёр ангийн удирдлага, хамт олон, цэрэг дайчдад оюуны хөрөнгө оруулалт болгон Англи хэл, Утга зохиолын 6 төрлийн 30 номыг тус тус бэлэглэв. Түүнчлэн дүүргээс татагдан ирсэн алба хаагч нартаа гарын бэлэг гардуулан өгсөн бөгөөд цэрэг, дайчдын ар гэрийнхэн цахим уулзалтыг зохион байгуулсан явдалд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Дагвасүрэн тэргүүтэй ангийн бие бүрэлдэхүүн, дүүргийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, УИХ-ын гишүүд болон улс төрийн намуудын төлөөллүүд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа   

2022-05-18 | Үзсэн тоо: 116

Автобусны буудал болон явган хүний зам хааж тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

2022-05-17 | Үзсэн тоо: 1583

Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг ДТХО-аар тохижуулна

2022-05-16 | Үзсэн тоо: 682

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

2022-05-16 | Үзсэн тоо: 744

Баянгол дүүрэгт “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 13000 ширхэг мод тариад байна

2022-05-16 | Үзсэн тоо: 28

БГД-ийн 6-р хорооны СӨХ, Орон сууцны конторууд оролцсон “Нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

2022-05-13 | Үзсэн тоо: 791

“Бүтээлч Баянголчууд" нээлттэй өдөрлөгт 20 гаруй аж ахуй нэгж 600 орчим нээлттэй ажлын байр зарлалаа

2022-05-12 | Үзсэн тоо: 218

Баянгол дүүрэгт 9 орон сууцны дээвэр засвар шинэчлэлийн ажил дуусч, Улсын комисс хүлээн авлаа

2022-05-11 | Үзсэн тоо: 123

БГД-ийн ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ЗАСАЛЧ ДИЗАЙНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-05-09 | Үзсэн тоо: 30

Баянгол дүүрэгт бүх нийтээр мод тарих нээлтийн арга хэмжээ боллоо

2022-05-06 | Үзсэн тоо: 192

Батлан хамгааллын сайд Г.Сайханбаяр БГД-ийн цэрэг татлагын үйл явцтай танилцлаа

2022-05-06 | Үзсэн тоо: 556

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай

2022-04-29 | Үзсэн тоо: 334

Баянгол дүүрэгт 12 хорооны 18 байранд фасад дулаалгын ажил хийж байна

2022-04-29 | Үзсэн тоо: 209

Баянгол дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа

2022-04-28 | Үзсэн тоо: 167

Ө.Сумъяабаатар: Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ээс оруулж ирсэн саналуудыг дэмжиж ажиллана

2022-04-28 | Үзсэн тоо: 798

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6493

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5512

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4878

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4564

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4357

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3918

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3769

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3257

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2842

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2790

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2780

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2587

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2500

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2352

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2340

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.