©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Дүүргийн 2022 оны төсвийн хуваарийг боловсруулан танилцуулж, батлуулахыг үүрэг болголоо  

Цаг үеийн мэдээ | 2022-01-25 | Энэхүү мэдээг уншсан тоо: 763

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.01.25/болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.  

Хуралдааны эхэнд өнгөрсөн 14 хоногт нийслэл, дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсож улмаар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг үндсэн болон харьяа хэлтсүүдийн мэдээллийг сонслоо.

Хоёр хороог шинээр нээх бэлтгэл ажлаа бүрэн хангажээ

Баянгол дүүрэгт энэ онд шинээр 9 хороо байгуулахаар болж, энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан 4 хороог байгуулах, холбогдох бэлтгэл ажлыг хангахыг дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр үүрэг болгосон. Тэгвэл хоёр хороог нэмж байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэ тухай Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг “Нийслэл болон дүүргийн ИТХ-аар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн улмаар Баянгол дүүрэгт шинээр 9 хороо байгуулан нийт 34 хороотой болох шийдвэр гарсан. Энэ дагуу ажлын хэсэг холбогдох хэлтсүүдтэй хамтран бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3, 20 дугаар хороог хуваахад бэлэн болсон. Байр болон хүний нөөцийн асуудал бүрэн шийдэгдсэн” гэв.

Дүүргийн удирдах ажилтнуудын 80,5 хувь нь ХАСХОМ-ээ мэдүүлсэн байна

АТГ-аас Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнуудыг хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөхийг үүрэг болгодог. Тэгвэл Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгөорлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийн явц дүүргийн хэмжээнд 80.5 хувьтай байгаа аж. Тодруулбал, дүүргийн ЗДТГ-ын 134 эрх бүхий албан тушаалтан ХАСХОМ гарахаас өнөөдрийн байдлаар 108 албан хаагч мэдүүлгээ шинэчлэн гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго “Удахгүй сар шинийн баяр эхэлж, амралтын хоногууд үргэлжилнэ. Иймд үлдсэн албан хаагчид нэгдүгээр сарын 28-нд багтаан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх шаардлагатай. Дүүргийн Хууль, эрх зүйн хэлтсээс мэдүүлэг гаргах албан тушаалтнууддаа ХАСХОМ хэрхэн яаж бөглөх талаар сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна” гэсэн юм.  

Дархлаажуулалтын хоёр цэг шинээр нээн ажиллуулж байна  

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “ковид-19” халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Нэгдүгээр сарын 01-ээс 23-ны өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 10,114 тохиолдол батлагдсан бөгөөд халдварын тохиолын тоо эрс нэмэгдэж байгаа аж. Тэр дундаа хүн амын нягтаршил ихтэй хороод дээр бүртгэгдэх тохиолдлын тоо их, халдвар авч байгаа хүмүүс нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болох ахмад настнууд байгаа аж. Мөн нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн ковид-19”-ын үзлэгийн амбулатори нээн ажиллуулж байгаа ч ачаалал өндөр байна гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар мэдээлсэн. Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зорилгоор “Долоон бурхан” хүүхдийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа аж. Тус эмнэлэг нь дүүргийн хойд бүсийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 21, 22, 23 дугаар хорооны хүүхдүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын нэмэлт цэгийг “Хархорин”, “И-Март” худалдааны төвд байгуулсан байна. Түүнчлэн батлагдсан тохиолд бүрд эмийн багц олгож тогтмол хяналт тавьж ажиллаж бай гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга онцоллоо.   

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал 11.9 хувиар буурчээ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө өмнөх 14 хоногт 3594 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнийг өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад 488 буюу 11.9 хувиар буурсан байна. Түүнчлэн хороодын Засаг дарга тухайн хороондоо байгаа нийтийн байрны эзэдтэй уулзах шаардлагатай. Учир нь сүүлийн үед нийтийн байранд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна гэдгийг онцолж байлаа.

Мөн дүүргийн Цэргийн штабаас нэгдүгээр сарын 5-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулсан Цэргийн бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 90.5 хувьтай зохион байгуулсан. Үүнээс 16,5 хувь нь цахимаар бүртгүүлсэн. Хугацаандаа бүртгэл хийлгээгүй хүмүүсийн судалгааг гаргаж холбогдох арга хэмжээг авна гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг дүүргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг болгосон. Тухайлбал, Санхүү төрийн сангийн хэлтэс 2022 оны төсвийн хуваарийг боловсруулан танилцуулж, батлуулах, дүүргийн 2022 оны төсвийн орлогын жигд ханган биелүүлэх, сар улирал тутмын төлөвлөгөө гаргаж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын даалгаваруудаа хийж дуусгаарай гэв. Мөн хөрөнгө оруулалтын ажлууд эхлэх үед газар чөлөөлөлтийн ажлууд зайлшгүй хийгдсэн байх ёстой учраас одооноос энэ асуудалд анхаарал хандуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Мөн “ковид-19” халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай дугаар ажиллуулах, удахгүй сар шинийн баяр эхэлж, олон хоног амрахтай холбоотойгоор дүүргийн Шуурхай штаб хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж гаргах, жижүүрт томилогдсон албан хаагчид хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон юм.

Дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавартай ТАНИЛЦАНА УУ  


Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, УИХ-ын гишүүд болон улс төрийн намуудын төлөөллүүд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа   

2022-05-18 | Үзсэн тоо: 122

Автобусны буудал болон явган хүний зам хааж тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

2022-05-17 | Үзсэн тоо: 1622

Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн талбайг ДТХО-аар тохижуулна

2022-05-16 | Үзсэн тоо: 695

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

2022-05-16 | Үзсэн тоо: 748

Баянгол дүүрэгт “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 13000 ширхэг мод тариад байна

2022-05-16 | Үзсэн тоо: 34

БГД-ийн 6-р хорооны СӨХ, Орон сууцны конторууд оролцсон “Нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

2022-05-13 | Үзсэн тоо: 795

“Бүтээлч Баянголчууд" нээлттэй өдөрлөгт 20 гаруй аж ахуй нэгж 600 орчим нээлттэй ажлын байр зарлалаа

2022-05-12 | Үзсэн тоо: 225

Баянгол дүүрэгт 9 орон сууцны дээвэр засвар шинэчлэлийн ажил дуусч, Улсын комисс хүлээн авлаа

2022-05-11 | Үзсэн тоо: 132

БГД-ийн ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ЗАСАЛЧ ДИЗАЙНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-05-09 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт бүх нийтээр мод тарих нээлтийн арга хэмжээ боллоо

2022-05-06 | Үзсэн тоо: 194

Батлан хамгааллын сайд Г.Сайханбаяр БГД-ийн цэрэг татлагын үйл явцтай танилцлаа

2022-05-06 | Үзсэн тоо: 558

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай

2022-04-29 | Үзсэн тоо: 338

Баянгол дүүрэгт 12 хорооны 18 байранд фасад дулаалгын ажил хийж байна

2022-04-29 | Үзсэн тоо: 212

Баянгол дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа

2022-04-28 | Үзсэн тоо: 168

Ө.Сумъяабаатар: Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ээс оруулж ирсэн саналуудыг дэмжиж ажиллана

2022-04-28 | Үзсэн тоо: 802

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6495

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5513

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4879

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4567

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4358

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3919

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3771

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3258

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2843

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2791

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2782

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2588

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2501

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2353

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2341

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.