Өнөөдөр Олон улсын эмч нарын өдөр тохиож байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн хүн амын эрүүл энхийн манаанд эрдэм мэдлэгээ дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч нарыг “Хүндэт иргэн” тэмдгээр шагналаа.
Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт эрс нэмэгдэж эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү уртасгасан цагаар ажиллаж байгаатай холбогдуулан Засаг даргын Зөвлөлийн хурлын шийдвэрээр иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг удаагийн дэмжлэгийг гардуулсан ба энэ үеэр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн “Цар тахлын үе болоод улирлын чанартай томуу, томуу төст өвчний эрс тархалтын үед хүн амынхаа эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтнууддаа дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашид эрүүл мэндийн салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх зөвлөгөөнийг зохион байгуулах болно” хэмээлээ.
Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран “Тангараг давтах ёслол”-ыг зохион байгуулж, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа дахин тангараглав.
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС