“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” төслийн хүрээнд хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хэн бүхэн хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, орчны эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд шалгах, мэдээлэх, эрсдэлийг бууруулж, зөрчлийг арилгах хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Дүүргийн ажлын хэсэг, хороодод дэд ажлын хэсгийг Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/133 дугаар захирамжаар байгуулсан.
Ажлын хэсгийн дарга, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2022.03.31) хуралдаж, нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг танилцуулж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэдээллийг танилцууллаа.
Хороодын дэд ажлын хэсэг дараах чиглэлийн дагуу хяналт, шалгалтын ажлыг сар бүр тогтсон хугацаанд зохион байгуулж илэрсэн зөрчил, эрсдэлийг газар дээр нь арилгах, шийдвэрлэх, хариуцах эзэн, аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлага тавьж ажиллана. Үүнд:
Мөн эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхэн амьдрах орчны аюулгүй байдал болон зөрчил эрсдэл, хүүхэд хамгаалал, хүчирхийллийн талаарх мэдээллийг дараах холбоосоор ирүүлнэ үү.