Нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Шар усны үер блон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгаврын хүрээнд дүүргийн Онцгой комиссын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт хаврын улиралд шар усны үер болон зун хүчтэй аадар борооны улмаас үерийн далан суваг шуудуу усаар дүүрч халих, зам талбай, барилга байгууламжийн зоорийн давхруудад ус тогтож үерт автах нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан үзлэг шалгалт хийн ажиллаж байна. Үзлэг, шалгалтаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулагч Э.Эрдэнэбаяр, Б.Алтанзул, Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Алтантуяа нар ажиллалаа.
Түүнчлэн дүүргийн 10, 11, 21, 23 дугаар хорооны үерийн хамгаалалтын бүс, хөрсний усны нэвчилттэй газарт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан айл өрх, иргэдийг газар дээр нь очиж шалгалаа. Үзлэг шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй буусан 12 айл өрхүүдэд мэдэгдэх хуудас өгч, үерийн аманд буусан 20 айл өрхөд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.