©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдаан зарлагдлаа

Цаг үеийн мэдээ | 2022-04-05 | Энэхүү мэдээг уншсан тоо: 39

Баянгол дүүргээс сурагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль багш нарын харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж, элсэлтийн ерөнхий шалгалтын чанарт ахиц гаргах зорилгоор “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааныг 2022.03.01-2022.10.01-ний хооронд зохион байгуулж байна.

Тус болзолт уралдаанд сургуулиуд сургалтын менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст дүн шинжилгээ хийж, бүтээлч санаачлагатай ажиллах, үр дүн тооцох, хүнд хичээлийн даалгаврын агуулгаар давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулахаас гадна дүүргийн хэмжээний нэгдсэн “Цахим анги” нийт 10 судлагдахуун тус бүрээр хоёр дахь жилдээ хичээллэж байна.

2021 онд Баянгол дүүргээс “Баянгол-Цахим сургууль” төсөл арга хэмжээний хүрээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж төрийн болон төрийн бус өмчийн 2400 сурагч 73 дижитал ангид хуваагдан хичээллэсний үр дүнд ЭЕШ-ын дундаж  537.3 оноогоор Нийслэлд 2-р байрт эрэмбэлэгдсэн ба өнгөрсөн жилээс амжилтаа 21,7 оноогоор ахиулж, нийт 13 сурагч 800 оноо авсан амжилт үзүүлсэн билээ. Тэгвэл 2022 онд дүүргийн хэмжээнд нийт 2436 сурагч 12 дугаар анги төгсөх ба өмнөх оны амжилтаа ахиулах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим ангийг 10 судлагдахуун тус бүрээр хичээллүүлж, сургалтыг дүүргийн тэргүүлэх зэрэгтэй, үндэсний сургагч 79 багш, 18 сургалтын менежер зэрэг бүрэлдэхүүнтэй мэргэжлийн зөвлөлдөх баг ажиллаж байна.

Ташрамд дурдахад, “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааны шагналын сан нийт 35,500,000 төгрөг бөгөөд шалгалтад 800 оноо авсан сурагч бүрийг 1,000,000 төгрөгөөр,  судлагдахуун тус бүрд хамгийн өндөр чанарын үзүүлэлттэй 800 оноо авсан төрийн өмчийн сургуулийн төгсөгчийг бэлтгэсэн багшийг тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулах юм. 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 305

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 132

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 138

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 69

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 325

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 682

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 45

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 246

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 239

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 123

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 59

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 40

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 551

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1204

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6530

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4892

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3269

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2816

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.