Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулан ажиллаж байна. Үнэлгээний ажилд дүүргийн 19, 20, 73, 113, “Сэтгэмж” цогцолбор, “Шинэ эрин” сургуулиуд хамрагдаж, сургуулийн болзошгүй аюулыг тодорхойлон эмзэг байдал, чадавхийг үнэлж эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа.
Энэхүү үнэлгээг зохион байгуулснаар байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний 3 дугаар бүлэг буюу Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрогдож мэдээллийн сантай болох юм.