©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн 3 дугаар хороо, Нарны хороололд ажиллалаа

Цаг үеийн мэдээ | 2022-04-08 | Энэхүү мэдээг уншсан тоо: 151

НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч С.Соёмбо, Н.Энхчимэг, холбогдох албаныхны хамт дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд ажиллалаа.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо нь 4670 өрх, 17,659  оршин суугчтай.

Нарны хороолол нь хүн ам ихээр төвлөрсөн томоохон хороолол бөгөөд иргэд, оршин суугчдад хамгийн ихээр тулгамддаг асуудал нь хорооны байр, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явган хүний зам, орчны тохижилт хийх зэрэг асуудлуудыг холбогдох албаныхны хамт газар дээр нь судалж, нөхцөл байдалтай танилцлаа.

Тодруулбал, НИТХ-ын 2021 оны 15/36 дугаар тогтоолоор 2022 онд дүүргийн 3-р хороог шинэчлэн зохион байгуулж, Нарны хорооллыг шинэ хороо байгуулах шилжилт хөдөлгөөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Энэ хүрээнд тус хороололд шинээр хорооны цогцолбор байр барих шаардлага үүсч байгаа тул нийтийн эзэмшлийн газруудыг судлав. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 141-р сургуулийн өргөтгөл барих газрыг судалж, 100-р цэцэрлэгийн өргөтгөлийг барих ажлыг газар дээр нь судалж, шат дараатай шийдвэрлэж ажиллахаар боллоо.

2022 ОНД БГД-ИЙН 3 ДУГААР ХОРООНД ДАРААХ АЖЛУУД ХИЙГДЭНЭ. ҮҮНД:

  • Нарны хорооллоос хойш төмөр зам дээгүүрх гүүрэн гарц, Алтай хотхон, Нарны хорооллын дундах төв авто зам дээгүүрх гүүрэн гарц барина
  • “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлэг хийнэ
  • Ж.Раднаабазарын гудамжинд гэрэлтүүлэг хийнэ
  • Нарны гүүрний баруун талаас “ДЭМА” эмнэлгийн хойд талд авто замын засвар, шинэчлэлт хийнэ
  • Хараагүйчүүдийн холбоо орчмын явган зам, тоглоомын талбай, 41-р байрны баруун талд орчны тохижилт хийнэ
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбайд камержуулалт, хурд сааруулагч тавина
  • Улаанбаатар өртөөний хойд уулзвар, Нарны хороолол дунд голд ус зайлуулах суваг
  • Нарны гүүрний баруун талаас мод боловсруулах үйлдвэрийн хойд талаар дунд голын гудамжтай холбох туслах 1,450 км авто зам засварын шинэчлэлийн ажил хийнэ
  • 50-р байрны орон сууцны дулаалга, 76-р байрны орцны засвар хийнэ
  • Нарны замын туслах зам дагуух “Төрийн банк”-тай байрны зүүн урд хэсгээс зүүн тийш нарны гүүрийн уулзвар хүртэл, Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд байрлах цэцэрлэгийн зүүн талын хашааны дагуу, 50-р байрны зүүн урд талын уулзвараас хойш 69-р байрны зүүн талын уулзвар хүртэл, 41 болон 45-р байрны хооронд, хорооны байр луу явах хэсэгт нийт 942.48мявган хүний зам тавина.

Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны шугамыг буулгаж, газар дор байрлуулах ажил хийгдэнэ. Түүнчлэн ирэх жил авто зам, явган хүний зам засварын ажил эхлэх юм.

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 305

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 132

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 138

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 69

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 325

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 682

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 45

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 246

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 239

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 123

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 59

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 40

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 551

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1204

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6530

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4892

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3269

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2816

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.