БГД-ийн Засаг дарга “Хүүхдийн холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Хүүхдийн холбоо”-ны төлөөлөл өнөөдөр Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр “Хүүхдийн холбоо”-ны 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонссоноос гадна энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Үүнд:
- ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн эмч нарт Түр амрах өрөө тохижуулж өгөх
- Дэвшилд хөтлөх DEVELOP төслийг хэрэгжүүлэх
- Холбооны дэргэдэх сайн дурын клуб байгуулах
- БГД-ийн сургуулиудад мэргэжил сонголт болон их сургуулиудыг танилцуулах, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах
- Олон улсын охидын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах хүсэлтэй байна гэсэн.
.jpg)
Мөн холбооны хүүхдүүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад зориулагдсан тусгай өрөөтэй болох хэрэгцээ шаардлагатай байна гэдэг хүсэлтээ дүүргийн Засаг даргад уламжилсан. Энэхүү хүсэлтийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар судалж үзээд яаралтай шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
.jpg)
Түүнчлэн уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нь 2022 онд хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний оролцоог дэмжихэд чиглэсэн төлөвлөгөөт ажлаа танилцууллаа. Үүнд,
- Эмчийн өрөөгүй ЕБС-иудыг эмчийн үзлэгийн өрөөтэй болгох
- Ус цэвэршүүлэгчийг ЕБС-иудад байршуулах
- Дүүргийн сургуулиудын гадаад орчин гэрэлтүүлэг, гарц, орц аюулгүй байдлыг хангах
- 2022 оны 05 дугаар сарын 01-ээс бүх нийтийн эрүүл мэндийн үзлэг явагдаж байгаа үүнд хяналт тавьж ажиллах
- Амны хөндийн эрүүл мэндтэй төсөл хэрэгжүүлж хамтран ажиллах
- Хүүхдүүдийн буруу зуршлыг бууруулах ажлыг төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран олон нийтэд зориулсан нөлөөллийн ажил зохион байгуулах
- Сургуулийн гадаад орчныг сайжруулах
- Сургуулийн үүдний хэсгийг тохижуулах эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас авахад таатай боломж бий болгох
- Номын сангийн үйл ажиллагааг сайжруулах
- Хүүхдүүдэд ёс заншил, уламжлалын талаар сургалт зохион байгуулах
- Сургуулийн үдийн хоолыг судлах, хяналт тавих
- Сурагч сонинг хэвлүүлэн олон нийтэд гаргах, сурталчлах
- Гадаадад тэтгэлгээр хэрхэн суралцах талаар цахим сургалтуудыг олноор зохион байгуулах
- Хорооны үйл ажиллагааг сайжруулах талаар саналтай байна гэсэн юм.
