Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй үсчин, гоо засалч, хумс засалч нарын мэргэжил, мэргэжлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “ДҮҮРГИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ЗАСАЛЧ ДИЗАЙНЫ” ажил мэргэжлийг үнэлэх арга хэмжээ 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "Монголын үсчин, гоо засалчийн мэргэжлийн холбоо" ТББ-ын тэргүүн Ж.Довчинсүрэн, "Монголын үсчин, гоо засалчийн холбоо" ТББ-ын тэргүүн Ц.Цогзолмаа нар хамтран дүүргийн ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ЗАСАЛЧИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ-ыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтад Монгол Улсын мастер үсчин, "Болор салон"-ы захирал Х.Болорцэцэг, хумс заслын олон улсын шүүгч дасгалжуулагч, зөвлөх Дэлхийн аваргын хүрэл медальт Ж.Энхтуяа, мастер үсчин Викториа салоны захирал Т.Энх-Ялалт, Livegain салоны мастер үсчин Э.Уянга нар хүрэлцэн ирж туршлагаасаа хуваалцлаа.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үсчин, гоо засалч, хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй, нэгжүүдийг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Оролцогчдын материал хүлээн авах:
2022 оны 05 дугаар 05-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13:00 цаг хүртэл Монголын үсчин, Гоо засалчдын холбоо ТББ хүлээн авна.
Холбогдох утас: 99199496, 91190240.