©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Автобусны буудал болон явган хүний зам хааж тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ

Цаг үеийн мэдээ | 2022-05-17 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1734

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.05.17/ болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд танхимаар, 25 хорооны Засаг даргын ажлын алба болон хэсгийн ахлагч нар цахимаар оролцсон бөгөөд 94 хувийн ирцтэй эхэллээ.

Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд сүүлийн долоо хоногт хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.  

15 хорооны 28 байранд дээвэр засварын ажил хийхээс 9-ийг нь Улсын комисс хүлээж авсан

Хурлын эхэнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар товч мэдээллийг өглөө. Тэрбээр “Баянгол дүүрэгт энэ онд 15 хорооны 28 байранд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт 9 хорооны 9 байрны 5022 мкв талбайн дээвэр засварын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж дууссаныг Улсын комисс хүлээн авсан. Мөн байрны фасад дулаалгын ажлын хүрээнд 9 багц ажил он дамжин хийгдэж буй бөгөөд нийт 30 байрыг дулаалах ажил шат дараатай хийгдэж байна. Явган хүний зам засвар, шинэчлэл тохижилтын ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 8 хорооны 5240.5м2 явган замыг засварлаж, шинэчилж байна” гэв.  

Мөн дүүргийн хэмжээнд 2, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны нийт 42 км шороон зам хусах, тэгшлэх ажил 60 хувьтай явж байна гэдгийг онцлоод дүүргийн хэмжээнд гарааш чөлөөлсөн газарт тохижилтын ажлуудыг хийж байна. Үүнд  нийслэлд санал оруулсан 10, дүүргийн төсөв, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх 8 байршилд тус тус тохижилтын ажил хийж байгаа бол зураг, төсөв хийлгэж байгаа 2, төсөвгүй 2 байршил байна гэв.

Дүүргийн нутаг дэвсгэрт 24 байршилд 697 гарааш буулгаж газар чөлөөлөв

Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Баянгол дүүрэгт 34 байршилд 1146 гарааш чөлөөлөхөөр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт 24 байршилд 697 гараашийг буулгаж газар чөлөөлсөн бөгөөд хэрэгжилт 60.8 хувьтай байна гэсэн мэдээллийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Батмягмар өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийн мэдээллийг хороодоос гаргаж өгсөн. Шинэчилсэн судалгааны хүрээнд 11 хорооны 31 ширхэг ТҮЦ-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байршуулсан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 гээд нийт 8 ТҮЦ-ийг албадан нүүлгэж газар чөлөөлсөн гэсэн юм.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд 11 байршилд зөвшөөрөлгүй хашаа хайс баригдсан бөгөөд тавдугаар сарын 9-ний дотор бүгдэд нь буулгах мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр нь хашаа хайсаа буулгаж газар чөлөөлсөн гэсэн юм.  

СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх судалгааг танилцуулав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар өнгөрсөн сард БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалааг байхгүй болгох, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгох талаар холбогдох арга хэмжээг авч, шийдэлд хүргэхийг үүрэг болгосон. Тэгвэл энэ ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайханы өгсөн мэдээллээр 2021-2022 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 2-5 насны 22.394 хүүхэд байгаа. Эдгээрийн 16.413 хүүхэд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 5963 хүүхэд СӨБ-ын гадна үлдсэн гэдэг судалгаа гарчээ.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны 21.609 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 4079 хүүхэд СӨБ-ын гадна үлдэх судалгаа гарсан байна. Иймд тус ажлын хэсэг БШУ-аас өгсөн удирдамжийн хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр өргөтгөх, түрээслэх, гэр цэцэрлэг ажиллуулах, 24 цагийн бүлэг болон дотоод заслаар анги засварлан бүлэг нэмэх нарийвчилсан судалгааг хороо тус бүрээр нь дэлгэрэнгүй гаргаснаа танилцуулсан юм.

 “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 15.000 ширхэг мод тариад байна

Монгол Улсын төрийн тэргүүний санал санаачилгын хүрээнд “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүрэгт хэд хэдэн байршилд мод тарихаар бэлтгэл ажлаа хангасан бөгөөд энэ ажил 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 сургууль, цэцэрлэгийн хашаанд болон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 15.000 ширхэг мод тарьсан байна. Энэ ажилд төр болон хувийн хэвшлийнхэн иргэд аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож буй бөгөөд яам агенлаг, нийслэлийн харьяаны байгууллагууд гээд өнөөдрийн байдлаар 33 байгууллага нэгдсэн. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Мод тарих ажил 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Нийт 16.000 ширхэг мод тарихаар байна гэсэн мэдээллийг “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов мэдээлсэн. Түүнчлэн "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-гээс арчилгаа усалгаа хариуцсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд дээрх ажлын хэсгийнхэн дүүргийн хэмжээнд тарьсан бүх мод, зүлгийг арчилж ургуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, тусалж ажиллана гэсэн юм.  

Татвар бүрдүүлэхэд анхаарч ажиллана

Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажлуудыг холбогдох хэлтсүүдтэй хамтран хэрэгжүүлэх үүргийг өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга өгсөн. Тэгвэл 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 36,004,840.8 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 53.5 хувийн биелэлттэй байна. Орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр авч үзвэл орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 1 нэр төрлийн орлого 126.4  хувь, 12 нэр төрлийн орлого төрлийн орлого 40.0- 99.4 хувийн биелэлттэй  байгаа аэ. Мөн татварын хэлтсээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Дүүрэг дэх 14 хоногийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаар дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан танилцуулсан. Тэрбээр “Нийт 3594 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад 488 буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэсэн юм. Мөн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах, “Сандэй” худалдааны төв, “Барс-2” хүнсний зах орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өдрийн 10 цагаар 2 алба хаагч тогтмол хяналт тавин үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна гэв.

Шуурхай зөвлөгөөний үеэр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Ариунтөгс дүүрэг дэх зам тээврийн осол, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэр дэх замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг танилцуулсныг ЭНД дарж үзнэ үү.

“Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зарим зөрчлийг арилгав  

“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” төсөл, дүүргийн Засаг даргын энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай А/133 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулж тодорхой ажлуудыг хийсэн бөгөөд энэ талаар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр “Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн холбогдох байгууллагууд хамтран хүүхдийн орчны эрсдэлд нөхцөлийг бууруулах, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, зөрчлийг арилгах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллалаа. Шалгалтын явцад

  • Таггүй траншей болон түүнтэй холбоотой-14,
  • Ил задгай цахилгааны утас, гэрэлтүүлэгтэй холбоотой-18,
  • Хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл, засвартай холбоотой-16,
  • Явган зам, тэмдэг, тэмдэглэгээтэй холбоотой-16 зөрчлийг тус тус нэгтгэн албан бичгээр Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлсэн.

Мөн “Осолгүй ирээдүй" төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 11, 141, 13, 93 дугаар сургуулиудын бага ангийн нийт 455 сурагчдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан гэсэн юм.

Хурлын төгсгөлд дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар зарим үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд

  • “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын гаргасан 01 тоот албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд хамгаалахад шаардлагатай зардлуудыг Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах. Нийслэлийн Засаг даргаас өгсөн Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Дүүргээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран 1000 машины зогсоол дээр Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулахад холбогдох хэлтсүүд анхаарч ажиллах. Ингэхдээ НЗАА-тай хамтран ганц Баянгол дүүрэг биш бусад дүүргийн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин оролцуулж, нээлттэй зохион байгуулах.
  • Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэхэд анхаарал хандуулж, аян өрнүүлэх. Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс энэ талаар төлөвлөгөө гаргах, ирэх долоо хоногт танилцуулах. “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас зүлэгний үр, хар шороогоор хангах талаар дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлийн төсвийн тодотгол удахгүй хийгдэх гэж байгаатай холбоотойгоор дүүргийн Татварын хэлтэс, Төрийн сангаас тодорхой саналуудаа гаргаж, нийслэлд хүргүүлэх, татварын орлого бүрдүүлэлтэд анхаарал хандуулж тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ зөвшөөрөлгүй тавих нь нэмэгдсэн. Иймд холбогдох хэлтсээс автобусны буудал болон явган хүний зам дээр тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэх арга хэмжээ авах, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс автобусны буудлуудыг тохижууулах зураг төсөв гаргаж танилцуулах
  • Дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын ард үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг арилгахад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Мөн нийслэлийн Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, холбогдох газар хэлтсүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүрэг даалгавартай ЭНД дарж танилцана уу.

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 300

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 126

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 133

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 57

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 323

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 679

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 44

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 244

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 237

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 121

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 57

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 39

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 550

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1203

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6530

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4890

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3269

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2816

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.